Танилцуулга

ТӨГСДЭЛГЭРЭХ БАГА СУРГУУЛЬ

Education Images
Education Images
Education Images
БИДНИЙ ТУХАЙ

"Төгсдэлгэрэх" бага сургууль

Тус сургууль анх 1999-2000 оны хичээлийн жилд “Төгсжаргалант” бага сургууль нэртэй үүсэн байгуулагдсан, 2010-2011 оны хичээлийн жилээс “Төгсдэлгэрэх” дунд сургууль болж өргөжсөн.

Манай сургуулийн эрхэм зорилго бол хүүхэд бүрд бага наснаас нь үнэнч шударга зан чанар, өөдрөг хүсэл тэмүүлэл суулгаж төлөвшүүлэх тул бид INTEGRITY & ASPIRATION хэмээх үгсээр энэ санааг илэрхийлсэн.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалтын үйл ажиллагаанд уламжлал ба шинэчлэлийг зөв зохистой харьцаанд хадгалах, өндөр хөгжсөн орнуудын сургууль, багш нарын ажлын ололт, дэвшилт үзэл санаа, арга барилыг өөрийн сургуульд оновчтой нутагшуулах зарчмыг баримтладаг.

Үндсэн сургалтыг төрөөс баталсан сургалтын хөтөлбөр, сурах бичгийг ашиглан явуулж, анхан шатны боловсролд тавигдах шаардлагыг бүрэн хангадаг.

“Шим тэжээлийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдэд багаасаа хоол хүнсэндээ зөв сонголт хийх, эрүүл хүнс хэрэглэх дадал зуршилтай болоход дэмжлэг үзүүлдэг.

About Images

Эх хэлний нэмэлт сургалтын хөтөлбөр

Эх хэлний боловсрол, ялангуяа эх хэлээрээ өөрт хэрэгтэй мэдээллээ хайж олох, түүнийгээ уншиж ойлгох, боловсруулж ашиглах, санаа бодлоо зөв илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг.

Өөрийн сургуулийн багш нарын олон жилийн туршлагад тулгуурлан бүтээсэн “Монгол хэл”, “Унших”- ын сурах бичиг, гарын авлагыг нэмэлтээр үр дүнтэй ашигладаг.

Англи хэлний сургалтын хөтөлбөр

Олон улсын хэл, шинжлэх ухааны хэл болох англи хэлийг 3-р ангиас эхлэн Оксфордын хөтөлбөр, сурах бичиг, аргазүйн дагуу Оксфорд University Press, Mongolia байгууллагатай хамтран цогцоор нь хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрт сурах бичиг, сургалтын материал, багш нарын хөгжлийн хөтөлбөр, Оксфордын англи хэлний шалгалтууд багтадаг. Сургалтад Оксфордын их сургуулиас сүүлийн үеийн судалгаанд тулгуурлан боловсруулан гаргасан Beehive, Oxford Discover англи хэлний сургалтын цогц хэрэглэгдэхүүнийг ашиглаж байна. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн тус бүр сурах бичиг, дасгал ном, багшийн гарын авлага, багш сурагчдад зориулсан цахим гарын авлагууд, үзүүлэн зэргээс бүрддэг.

About Images
About Images

Математик сонгоны хөтөлбөр

Шинжлэх ухааны хаан хэмээх математик боловсролд онцгой анхаарч, хүүхдийн математик болон логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор өөрийн сургуулийн багш нарын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон "Сэтгэ, бод, шийд", "Өгүүлбэртэй бодлого", "Бодлогын хураамж" зэрэг сурах бичиг, гарын авлагыг хэрэглэн нэмэлт сургалт явуулдаг.

Манай сургуулиас жил бүр уламжлал болгон "Төгс бодолт" математикийн олимпиадыг зохион байгуулдаг. Энэ олимпиадад сургуулийн бүх сурагчид оролцон ур чадвараа сорьдог.

Бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр

Математик, монгол хэл, сэтгэхүй хөгжүүлэх хичээл, дуу хөгжим, дүрслэх урлаг, зохион бүтээх хичээлийг багтаасан 120 цагийн хөтөлбөртэй. Математикийн хичээлээр цифрүүдийг таниулна, 20-ийн дотор нэмж хасах үйлдэл хийж сурна. Монгол хэлний хичээлээр эгшиг үсгүүд, нэгдүгээр шатны гийгүүлэгчүүдийг таниулж үзсэн үсгийн хэмжээнд 1-2 үетэй үгийг уншиж бичиж сурна. Сэтгэхүй хөгжүүлэх хичээлээр сэтгэн бодох чадварыг сайжруулах, сорих, ой тогтоолт, анхаарал төвлөрлийг суулгах дасгал ажлууд гүйцэтгэнэ. Бэлтгэл бүлгийн хөтөлбөрийн дагуу өөрийн сургуулиас боловсруулж гаргасан монгол хэл, математикийн хичээлийн дэвтрүүдйиг сургалтад ашиглана.

About Images
About Images

Шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөр

Нэгдүгээр ангиас эхлэн үе шаттайгаар 5 жилийн Шим тэжээлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдэд багаас нь хоол хүнсний суурь ойлголтыг өгөх бөгөөд, хүүхэд ирээдүйд хүнсний эрүүл, зохистой сонголт хийхэд туслах юм.

Хүүхдэд багаас нь эрүүл хоол, хүнс хэрэглэх дадал, чадвар эзэмшүүлэх зорилгоор "Шим тэжээлийн боловсрол" хичээлийг сургалтад нэвтрүүлээд байна. Энэ сургалтад Монголын хоол зүйчдийн холбооноос гаргасан сурах бичиг ашиглан, мэргэжлийн хоол зүйч багш нарыг бэлтгэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн сургачдын "Үдийн хоол" хөтөлбөрийг хүнсний шинжлэх ухаанд тулгуурлан болосруулсан технологийн картууд, хоолны цэс ашиглан хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй
Сургалтын орчин

Тав тухтай, аюулгүй орчин.

Бага сургууль нь удирдлага, менежерүүдийн өрөө, багш нарын өрөө, уулзалтын танхим, хичээлийн 15 танхим, уншлагын танхим, ном сурах бичгийн сан, англи хэл, дуу хөгжмийн танхим, спорт заал, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гал тогоо, хооллох заалтай.

Бид сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор:

Камерийн хяналтын систем, School Police хөтөлбөр, гэрэлтүүлэг, зам гарцын тэмдэглэгээ, унаж гэмтэхээс сэргийлэх анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг ашиглаж байна.

Хүүхдэд ээлтэй, тав тухтай, эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд:

“Urban” брэндийн сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамир, дасгалын хувцасыг хэрэглэдэг. Сурагчид гадуур болон хичээлийн танхимд өмсөх ээлжийн гутал хэрэглэдэг. Үдийн хоолны бүртгэлийн цахим систем нэвтрүүлсэн.

Бага насны хүүхдийн онцлогт тохирсон шим тэжээл бүхий эрүүл хоолоор үйлчлэхэд анхаарч:

“Шим тэжээлийн боловсрол” хөтөлбөрийг боловсруулж, сургалт явуулдаг. Үдийн хоолны цэс, технологийн картыг хүнсний шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж баталсан. Тогооч нарыг технологийн дагуу хоол бэлтгэх ур чадварын сургалтад хамруулсан. Мэргэжлийн хоолзүйч ажилладаг.

About Images
Боловсон хүчин

Манай хамт олон

Захирал: З.Отгончимэг, сургалтын менежер: Р.Чулуунтогтох, Ц.Отгонцэцэг, Зөвлөх багш: И.Нансалмаа, Хоолзүйч: Ц.Баасанжаргал

Багшлах бүрэлдэхүүн: Нийт 27 багштай, тэдгээрийн 50% нь 16-22 жил, 35% нь 5-8 жил, 15% нь 1-3 жил тус сургуульд ажиллаж байна.

Сургалтын төлбөр, бусад зардлууд

2024-2025 оны хичээлийн жил
Сургалтын үндсэн төлбөр 6,500,000₮

2024-2025 оны хичээлийн жил
Англи хэлний сурах бичиг
Сурагчийн дүрэмт хувцас
Үдийн хоолны төлбөр
histudy image

Хэрхэн элсэх вэ?

Элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг элсэлтийн хуудсаас харна уу.